Цэцэрлэгийн засвар хийсэн компани хоёр жилийн баталгаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 17:07:45

Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн сантехникийн засварыг улсын төсвийн 90 сая төгрөгөөр хийх ажлыг Улаанбаатар хотын “Хас Жинст” ХХК тендерт шалгаран гүйцэтгэж хүлээлгэн өгчээ.

Засварын ажлаар 15-50 мм хэмжээтэй 708 метр,70-80 мм-ийн 18 метр шугам хоолой, хаалт арматур, 500-100 мм-ийн голчтой 422 метр хоолойг хэсэгчлэн шинэчлэх ажлыг хийсэн гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Гэрэлт-Од хэлэв. Гүйцэтгэгч компани хоёр жилийн баталгаат хугацаа өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн энэ ажлыг аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга Д.Сэлэнгэ нар үзэж танилцлаа. Тус цэцэрлэгт одоогийн байдлаар 12 бүлэгт 400 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

  Б.Норовсамбуу

 

 

Холбоотой мэдээ