Киргиз дэх Америкийн цэргийн баазыг хаасны учрыг тайлбарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-07-24 14:34:33
ЧОЛПОН-АТА./TASS/. Нутаг дэвсгэртээ АНУ-ын агаарын цэргийн баазыг байрлуулсан нь манай улсын аюулгүй байдалд аюул занал учруулж байсан гэж Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Чолпон-Ата хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

“Шаардлагатай тохиолдолд Киргизийн нутагт байгаа Америкийн агаарын цэргийн баазад пуужингийн цохилт өгнө гэж зарим улсууд бидэнд анхааруулж байсан” гэж Ерөнхийлөгч хэлсэн байна. Түүний ярьснаар, ийм байдал 2014 он хүртэл буюу Америкийн баазыг гаргах хүртэлх хугацаанд үргэлжилсэн аж. Энэ нь Киргиз улс Америкийн агаарын цэргийн баазыг хаах шийдвэр гаргахад хүрсэн шалтгаануудын нэг байжээ. Тус бааз 2001 оноос эхлэн Бишкек хотын нисэх онгоцны буудалд байрлаж байсан бөгөөд Афганистанд явуулж байсан НАТО-гийн цэргийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой байсан юм.

Ерөнхийлөгч Атамбаев хэлэхдээ “Оросын агаарын цэргийн баазыг Киргизийн нутаг дэвсгэрт байрлуулах шийдвэр гаргасан. Ингэхдээ тус баазын байрлах хугацаа 74 жил байсныг 15 жил болгон богиносгосон” гэжээ. 
Х.Сарнай 

 
Холбоотой мэдээ