Өлзийт сумын нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-07-26 10:01:47
Дундговь/МОНЦАМЭ/ Өлзийт сумын нутаг Баруун булагийн Төмөр аягат хэмээх газар малын гоц халдварт цэцэг өвчний голомт үүсч, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг өчигдөр эхэллээ.  
Энэ нутаг зунжиж байгаа малчин Ч- ийн 60 гаруй хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрснийг өнгөрөгч баасан гаригт сумын малын эмч дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабортори руу явуулсан байна. Шинжилгээгээр цэцэг өвчин мөн болох нь батлагдсан тул ийнхүү 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Голомтын бүсийг 5 км- ийн тойрогт тогтоож, сумын Онцгой комисс хяналтын хэсэг ажиллуулж байгаа бөгөөд өчигдөр үдээс хойш аймгийн ОБХ, МХГ, Мал эмнэлэгийн хэлтсийн хамтарсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг голомтын бүсэд ажиллаж, өвчилсөн 71 хонийг устгасан байна.
Голомтын бүсэд ганц малчин өрх багтаж байна. Өнгөрсөн оны намраас эхлэн бүх суманд цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн. Гэхдээ малчин Ч- ийнх хонин сүргээ вакцинжуулалтад хамруулаагүй байжээ.
 
 
Т. Отгонтуяа
Холбоотой мэдээ