Ахмад настны амралт сувиллын цогц үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-01 02:16:26
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт Ахмад настны амралт сувиллын цогц үйлчилгээ нэвтрүүлэх төсөл удахгүй хэрэгжинэ. Энэ ажлыг тус аймгийн Баяндун сумын Угтмын рашаан, Дашбалбар сумын Чух амралт, Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг амралтын баазыг түшиглэн хэрэгжүүлнэ гэж ХХҮГ-ын дарга Н.Мөнхгэрэл ярив.
Салбар яамны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс орон нутгийн онцлогт тохирсон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь эхнээсээ ажил хэрэг болж буй нь энэ юм.
Сонирхуулахад, орон нутагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй 1.7 тэрбум төгрөгийн 6 хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний биелэл одоогоор 70 гаруй хувьтай байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ