Улсын хэмжээнд есөн түймэр асч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-08-02 16:31:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 9 түймэр асч байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт 3, Ерөө сумын нутагт 3, Хүдэр сумын нутагт 1, Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сумын 1, Булган аймаг Хутаг-Өндөр сумын мөн 1 түймэр асч байгаа аж. 
 
Харин Сэлэнгэ аймаг Мандал сумын хоёр, Булган аймаг Гурванбулаг сумын нэг, Хутаг-Өндөр сумын нэг түймэр, Завхан аймаг Яруу сумын нэг, нийт 5 түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 254 алба хаагч, 22 автомашин, орон нутгаас 244 иргэн, 34 автомашин, нийт 498 хүн, 56 автомашин, 5 мотоцикльтой ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
Б.Туул
Холбоотой мэдээ