Эрхүүгийн их сургуультай шинжлэх ухаан, боловсрол, инновацийн салбарт хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-08-08 16:10:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, Эрхүүгийн судалгаа техникийн үндэсний их сургууль /ИРНИТУ/-тай шинжлэх ухаан, боловсрол, инновацийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг энэ сарын 07-нд байгууллаа.

Хамтын ажиллагааны хэлэлцээрт ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрхүүгийн судалгаа техникийн үндэсний их сургуулийн ректор М.В Корняков нар гарын үсэг зурав.

Энэхүү хэлэлцээрийн дагуу талууд ОХУ, Монгол Улсын хооронд бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувь нэмэр оруулах юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ