Венесуэльд "хэт их хүч" хэрэглэж байна гэж НҮБ анхааруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /ВВС/. Венесуэльд эсэргүүцлээ илэрхийлэгчдийн эсрэг “хэт их хүч” хэрэглэж байна гэж НҮБ-ын Хүний эрхийн газар мэдэгдлээ.
Тус газраас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд “Мөн Венесуэльд гэр оронд нь хүч хэрэглэн нэгжлэг хийх, хүмүүсийг эрүүдэн шүүх зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэжээ.
Венесуэлийн аюулаас хамгаалах хүчнийхэн энэ оны дөрөвдүгээр сараас хойш засгийн газрын эсрэг жагсаалын үеэр наад зах нь 46 хүний аминд хүрсэн гэж НҮБ-ын Хүний эрхийн байгууллага тус улсын ард иргэдээс авсан ярилцлагуудад үндэслэн мэдэгдэв.
.jpg)
Эсэргүүцлийн жагсаал эхэлсэн өдөр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс өнгөрсөн сарын 31-нийг хүртэлх хугацаанд тус улсад 5000 гаруй хүнийг хүч хэрэглэн баривчилжээ. Тус улс нь газрын тосны асар их баялагтай боловч хүнс, эм тариа зэрэг өргөн хэрэглээний барааны хомсдолд орж, инфляц 700 хувиас даваад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ард иргэд нь жагссаар байгаа юм.
Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоож, баривчлагдсан хүмүүсийг бүгдийг нь суллахыг НҮБ-ын Хүний эрхийн газар уриаллаа.

Г.Доржханд