Арваннэгдүгээр сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-05 09:57:13

09.00 цагт “Бохир усны талаар баримтлах бодлого, бохир ус цэвэрлэгээний технологийн хөгжил” хэлэлцүүлэг  ШУТИС-ийн төв номын сангийн 6 давхарын хурлын танхимд болно.

10.00 цагт “Монгол улсад экспортын даатгалыг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд болно.

11.00 цагт МҮЭХ-ны байранд цалин, тэтгэврийн нэмэгдэл болон СБД-ийн Засаг даргын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах дугуйн марафоны талаар НЗДТГ-ын А танхимд мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын Үндэсний Их Сургуульд анхны Цэргийн хэргийн тэнхимийн нээлт болно.

12.00 цагт МҮЭСТО-ы 40 жилийн ойн үзэсгэлэнгийн нээлт тус ордонд болно

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Иргэдийн шударга шүүх" ТББ, "Хүсэл зорилгоо нэгтгэе" холбооноос бие даагчдын эвсэл байгуулах талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Хэл шинжлэлч, тод үсэг, аман зохиол судлаач, доктор Х.Лувсанбалданы мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Сурвалж бичиг, нутгийн аялгуу суудал” эрдэм шинжилгээний хурал, номын нээлт  ШУА-ийн нэгдсэн нэгдүгээр байрны хурлын танхимд болно.

Төрийн ордонд

08.30 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” хэлэлцүүлэг Иргэний танхимд болно.

10.00 цагт “Б” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Г” танхимд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон нар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хөдөлмөрийн яам, "Оюутолгой" компани, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ гурав хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт "Сайдын цаг" уулзалтад Шадар сайд Ц.Оюунбаатар оролцоно.

14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Холбоотой мэдээ