Румыны Ерөнхий сайд огцров
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБУХАРЕСТ. /Sputnik/. Олон нийтийг хамарсан эсэргүүцлээс үүдэн Румыны Ерөнхий сайд Виктор Понта огцрохоо мэдэгдэв.
Румыны нийслэл Бухарест хотын “Колектив” шөнийн цэнгээний газарт гал гарч, 32 хүний амь авч одсон билээ. Үүний дараа тус хотын төв талбайд 25 мянга гаруй иргэд цуглан, Засгийн газар хариуцлага хүлээхийг шаардсан юм.
“Нийгэмд үүсээд буй хүмүүсийн зүй ёсны уур бухимдлыг би ойлгож байна. Илүү уурлах хэрэгтэй. Ийм явдлыг үл тоовол алдаа болно. Би үүнийгээ илэрхийлэхэд бэлэн байна. Өнөөдөр би Ерөнхий сайдын суудлаас бууж байна” гэж Понта хэлснийг лхагва гарагт тус улсын хэвлэлд нийтэлжээ.
Ерөнхий сайд огцрох тухай тус улсын Социал демократ намын дарга Ливиу Драгнеа урьдчилан мэдэгдээд байсан юм.
Х.Аминаа