Мальдивт онц байдал зарлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-11-05 10:21:28

МОСКВА. /Sputnik/. Мальдив улсад Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал болохоос өмнө 30 хоногийн онц байдал зарлалаа.

Засгийн газраа эсэргүүцэх урьдчилан төлөвлөсөн жагсаалаас үүдэн 30 хоногийн онц байдлыг тус улсын Ерөнхийлөгч Абдулла Ямин зарлажээ.

Мальдив улс 11 дүгээр сарын 4-ний 12 цагаас эхлэн онц байдлыг 30 хоногийн хугацаатай зарлалаа” хэмээн Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ибрахим Али Муаз “Twitter” нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Тус улсын Ерөнхийлөгчийн ордны ойролцоо алсын удирдлагатай бөмбөг илрүүлэн, аюулгүй болгосноос хойш хоёр өдрийн дараа Мальдив улс онц байдал зарлаж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ