Ахмадууд бүтээн байгуулалттай танилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 11:52:29

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4- р багийн захиргаанаас санаачлан багийнхаа ахмадуудыг шинэ сууршлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцууллаа.

Энэ хүрээнд шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа аймгийн Авто тээврийн төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг томоохон байгууламжуудтай танилцуулахын дээр аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзуулсан юм. Шинэ бүтээн байгуулалттай 80 гаруй ахмад танилцсан бөгөөд ер нь тус багийн хувьд 240 гаруй ахмад байдаг.  Хотын аяллын төгсгөлд ахмадууд аймаг орон нутгийн хөгжил цэцэглэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. 

Мөн ахмадуудыг халамж, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах ажлыг ирэх өдрүүдэд үргэлжлүүлэн зохион байгуулах ажээ.

    Өмнөговь  аймаг   С.Сумьяа

 

Холбоотой мэдээ