“Гайхамшигт Увс нуур” олон улсын зуслан сургалт Тувад боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас ОХУ-ын Тувагийн Дархан цаазат газартай хамтран энэ сарын 3-10-ны өдрүүдэд “Гайхамшигт Увс нуур” олон улсын зуслан сургалтыг ОХУ-ын Тува улсад зохион байгуулсан байна.
Уг сургалт, аялалд Монголын талаас Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас 15, Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаанаас 9, нийтдээ 24 хүн оролцоод иржээ. Аяллын маршрут нь Улаангом- Тэс сум - Шар үзүүрийн застав - Уу шынаа – Тэс-хем-Чагадай /Хүүхдийн зуслан/ – Юрист хүүхдийн зуслан - Кызыл хоттой танилцах аялал байсан аж.
Сургалтад Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Жавзансүрэн, жолооч Ц.Цэрэндагва, орчуулагч Ч.Будьханд, Увс-Эрдэм сургуулийн Эко клубын багш Г.Болормаа нар болон 11 хүүхэд оролцсон байна.

Б.Замбал