“Намянжү Дасаны ой"-н төгөлийг нийслэлд байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-08-15 11:32:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хот болон БНСУ-ын Намянжү хотын хооронд Найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой ирэх онд тохионо.

Энэ хүрээнд Намянжү хотын зүгээс Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой” байгуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга  С.Батболд, БНСУ-ын Намянжү хотын дарга И Сог Ү нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Улаанбаатар, Намянжү хотуудын найрамдалт  харилцаанд өнөөдөр түүхийн шинэ хуудсыг нээж, Монгол Улсыг цөлжилтөөс хамгаалах зорилгоор Улаанбаатар хотод “Намянжү Дасаны ой”-г тарьж ургуулах тухай санамж бичиг байгууллаа. Бид цаашдаа бүс нутгийнхаа хэмжээнд хамтдаа хөгжиж, нийгэм, эдийн засгийн олон салбарт эрх тэгш, харилцан ашигтай өргөн дэлгэр хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.
Холбоотой мэдээ