УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Ц.Даваасүрэн өнөөдөр /2015.11.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар ар гэрийнхэн нь болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр "Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг асуудал гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амиа алджээ. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа" хэмээн мэдэгдсэн хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.