Сургуульдаа хичээлийн хэрэглэгдэхүүн хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ойн баяр шил шилээ даран үргэлжилж байна. Энэ сарын 18-нд Ахлах 4-р сургуулийн түүхт 70 жилийн ойн баяр болсон бол удахгүй Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн түүхт 40 жилийн ой тохиох гэж байна.
Зөвлөлтийн ах нарын сэтгэл шингэсэн “Бэлэг”-ийн сургууль гэгддэг уг сургуулийн түүхт ойгоор анги хамт олон төгсөгчдийн зүгээс сургуульдаа олон сайхан бүтээн байгуулалтын ажлыг хийж өгч байгаа аж. Тухайлбал, 2006 оны төгсөлтийн 10 А ангийн хамт олны зүгээс төрөлх сургуулийнхаа 40 жилийн ойг тохиолдуулан Физикийн кабинетэд 4 багц физикийн хичээлийн туршилтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Сурч төгссөн сургууль минь өнгө нэмж түүхт ойн бэлтгэл ажил хангагджээ. “Бидний бэлэглэсэн энэ хичээлийн хэрэглэгдэхүүн хойч ирээдүй болсон олон хүүхэд багачуудыг физикийн шинжлэх ухаанд дур сонирхолтой болгож, цаашид шинэ нээлт хийх шилдэг эрдэмтэн төрөн гарахад багахан ч гэсэн хувь нэмэр оруулбал зорилго маань биелж буй нь тэр ээ” хэмээн 2006 оны 10 А ангийн төгсөгчид сэтгэл өөдрөг хэлж байлаа.

Б.Замбал