Цогцолбор Хоёрдугаарр сургуулийн 40 жилийн ой эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-08-19 14:55:30
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн түүхт 40 жилийн ойн баярын нээлт энэ өглөө боллоо. Тус сургуулийн үе үеийн багш ажилчид, үе үеийн төгсөгчид Маршал Ю.Цэдэнбалын талбайд цуглаж цэцэг өргөснөөр баярын үйл ажиллагаа эхэлсэн юм. Одоо тус сургуулийн түүхт ойд зориулсан баярын хурал болж байна.

Ойн баярын хүрээнд хүчит бөхийн болон өсвөрийн бөхийн барилдаан, төгсөгчдийн цэнгүүн, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм. “Брежнэвийн бэлгийн сургууль” гэгддэг тус сургуулийг Зөвлөлтийн ахан дүүс өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулж өгснөөс хойш 40 оныг ийнхүү үджээ.

Энэ хугацаанд тус сургуулиас 50 гаруй доктор, Монгол Улсын гавьяат 8, Улсын их хурлын гишүүн 6 төрөн гарсан байна. Жилээс жилд сургуулийн материаллаг бааз, хичээлийн тоног төхөөрөмж нь улам сайжирч, сурагчдын тоо нь байнга өсөн нэмэгдэж байдаг тус сургууль өнөөдөр 2000 гаруй сурагч, 167 багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Б.Замбал
Холбоотой мэдээ