Япон дэвшилтэт техник нэвтрүүлэх төлөвлөгөөгөө танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-05 16:28:42

ТОКИО. /RIA Novosti/. 2017 он гэхэд нисгэгчгүй аппаратаар илгээмж хүргэх, харин 2020 гэхэд жуулчдад үйлчлэхэд автомат удирдлагатай автомашиныг өргөнөөр ашиглах тухай тусгасан төлөвлөгөөгөө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ танилцуулна.

Шинзо Абэ пүрэв гарагт “Хувиараа бизнес эрхлэгчид болон түшмэдийн яриа хэлцээ” хуралд оролцоно. Тэрбээр бизнес эрхлэгчид болон холбогдох яамд хоорондын холбоог эрчимжүүлэх, ингэснээр улс орны эдийн засагт шинэ үйл явцыг түргэтгэх боломж олгох зорилгоор ийм хурал зохион байгуулахыг 10 дугаар сард санаачилжээ.

Дэвшилтэт техникийн шинэ төрлийг өдөр тутмын амьдралд яаралтай ашиглаж эхлэх шинэ чиглэлийг Шинзо Абэ дээрх хурлын үеэр танилцуулна. Энд юуны өмнө нисгэгчгүй аппарат болон өөрийгөө удирддаг автомашиныг хэрэглэх тухай яригдаж байна гэж “Иомиури” сонинд мэдээлжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ