МСҮТ- ийн цогцолбор барилга ашиглалтад ороход бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-05 17:19:24

Дундговь аймгийн төвд барьж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн цогцолбор барилгын гүйцэтгэл 95 хувьтай, ашиглалтад ороход бэлэн болж байна. Энэ сарын 9- ны өдөр улсын комисс хүлээн авахаар ажиллах ажээ.

Гэхдээ барилгын бохирын шугам сүлжээ хөрөнгө нь шийдэгдээгүйгээс хийгдээгүй байгаа юм. Барилга ашиглалтад ороход бэлэн болж байгаа ч бохирын шугам сүлжээний ажил хэзээ хийгдэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д. Нэргүйн өгсөн мэдээллээр бохирын шугам сүлжээний зураг төслийг дахин хийх шаардлагатайг холбогдох яаманд уламжилж, одоогоор зураг төслийг дахин хийх шатандаа байгаа гэлээ. Хэрвээ зураг төсөл бэлэн болвол энэ ондоо багтаан бохирын шугам сүлжээг хийж дуусгах боломжтой гэв.

МСҮТ- ийн цогцолбор барилгад хичээлийн болон оюутны байр, урлаг, спортын заал, захиргаа аж ахуйн байр багтаж байгаа бөгөөд үүнд улсын төсвөөс 8.9 тэрбум төгрөг зарцуулж байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ