Ажилгүй иргэдийн тоо буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-08-24 15:56:50
Дорнод /МОНЦАМЭ/.     Дорнод аймгийн нийгэм эдийн засгийн танилцуулгаар ажилгүй иргэдийн тоо буурсан гэсэн таатай мэдээ гарлаа.

Аймгийн статистикийн хэлтсээс сар бүр гаргадаг танилцуулгаар ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 881 хүнээр буюу 58 хувиар буурсан байна.

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 2118 байгаагийн 879 нь эмэгтэйчүүд бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 313 хүн буюу 64 хувиар өслөө. Оны эхний байдлаар хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан 525 иргэн ажилд орсон аж.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ