Франц цагаачлалын асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-28 18:16:08
ПАРИС. /АР/. Газар дундын тэнгисийг гатлан Европт хүрэх гэсэн цагаачид, дүрвэгчдийг урсгалыг зогсоох хүчин чармайлтын хүрээнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европ болон Африкийн хэд хэдэнг улсын удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийж байна.
Парист өнөөдөр эхэлсэн уг уулзалтад Чад, Нигер болон Ливи гэсэн цагаачдын хувьд Европт хүрэх амь өрссөн аяллынхаа явцад дамжин өнгөрөх маршрут болсон гол улсуудын удирдагчид оролцож байгаа аж.
Мөн Герман, Итали болон Испанийн удирдагчид уулзалтад оролцож байна.
Энэ он гарснаас хойш Ливиэс тэнгисээр дамжин Италид 100 мянга орчим цагаач очсон бөгөөд аз сорьсон аяллын явцдаа 2000 гаруй цагаач амиа алдсан гэж НҮБ-ын харьяа Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллага мэдэгдэв.
Албаны хүмүүсийн хэлснээр, өнгөрсөн зургадугаар сарынхтай харьцуулахад долдугаар сард Италид очсон хүмүүийн тоо 57 хувиар буурчээ. Энэ нь Итали улс Ливийн аюулаас хамгаалах хүчнийхэнтэй хамтран ажилласны үр дүн аж.
Гэсэн хэдий ч Италид цагаадчыг байрлуулах орон байр байхгүй болсон тулд цагаачлалын ачааг хамтдаа үүрэлцэхийг Итали улсын эрх баригчид Европын Холбооны түншүүддээ уриалсаар байна.
2015 онд ЕХ Европыг зорьж буй цагаачдын тоог бууруулах зорилгоор Африкийн улс орнуудад туслах санаачилгуудыг хэрэгжүүлэхэд зориулан 1.8 тэрбум евро төсөвлөж байв.
Энэ мөнгийг хилийн хяналтыг сайжруулах, Африкийн ядууст зориулан  ажлын байр бий болгох зэрэг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулжээ.
 
Гэсэн хэдий ч цагаачдын урсгалыг зогсооход төдийлөн ахиц дэвшил гараагүй байна.
Энэ зун Испани ирэх цагаачдын тоо мөн эрс нэмэгдсэн.
Цагаачдын олонх нь Баруун Афрмкийн улсууд, Нигери, Гвиней, Зааны ясан эрэгийн иргэд аж. Тэдний олонх нь дайн байлдаанаас дайжсан гэхээсээ илүүтэйгээр өндөр цалинтай ажил хийж, аж амьдралаа сайжруулах гэсэн “эдийн засгийн цагаачид” гэнэ.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ