Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асанг Dr.Dre-тэй гэрлэх тухай цуурхал тараасан этгээдийг шийтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /KoreaTimes/. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Ким Дэ Жуны бэлэвсэн эхнэр Ли Хэ Хог Америкийн хип хоп хөгжмийн од Dr.Dre-тэй гэрлэх гэж байгаа тухай цуурхал онлайн орчинд тараасан 73 настай эрд Сөүл хотын тойргийн шүүхээс мөнгөн торгуулийн шийтгэл оноожээ.
Баасан гарагт болсон шүүх хурлаас онлайн орчинд бусдын нэр хүндийг унагасан, нас барсан хүний нэр хүндэд халдсан зэрэг үндэслэлээр гэмт этгээдэд 5 сая воны ($4,400) торгууль оноосон байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард уг хүн өөрийн хувийн блогтоо “нас барсан экс ерөнхийлөгчийн бохир мөнгийг угаах зорилгоор Ли хатагтай Dr.Dre-тэй гэрлэх гэж байна” хэмээн бичсэн нь цуурхал болон тарсан юм.
Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жун нь 2009 онд 85 насандаа бие барсан бөгөөд 1998-2003 оны хооронд төрийн эрхэнд байхдаа Хойд Солонгостой найрсаг харилцаа тогтоох “Нарны илчийн бодлого” гэгчийг санаачилж байсан хүн.
Түүний бэлэвсэн эхнэр Ли одоо 95 настай бөгөөд Өмнөд Солонгосын улс төрд нөлөөтэй хэвээр байгаа. 2011 онд тэр Хойд Солонгост айлчилж, өмнөх удирдагч Ким Жон Илийн оршуулгын ёслолд оролцож байжээ.
Харин 2015 онд одоогийн удирдагч Ким Жон Унтай уулзахаар Хойд Солонгост зочилсон ч уулзаж чадалгүй буцаж ирсэн юм.
Одоо 52 настай Dr.Dre буюу Андре Ромел Янг нь Америкийн хипхоп урлагийн домог болсон уран бүтээлч бөгөөд хөрөнгийн хэмжээ нь $740 сая хүрч, энэ салбартаа тэргүүлэгчдийн нэгт тооцогддог ажээ.