Унгарт жүдо бөхийн ДАШТ эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-08-28 18:25:13
БУДАПЕШТ. /TASS/. Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэллээ.

ДАШТ-ий нээлтийн ёслолыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар үзэж сонирхов.



Ирэх сарын 3-нд өндөрлөх энэ ДАШТ-д дэлхийн 134 улс орны 795 жүдоч өрсөлдөнө. Оросын 30, Монголын 18 жүдоч энэ тэмцээнд оролцож байна.

Г.Доржханд
Холбоотой мэдээ