Казахстаны нэрийн өмнөөс барилдсан жүдоч Г.Отгонцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-08-29 08:14:30
АСТАНА. /KAZINFORM/. Казахстаны нэрийн өмнөөс эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд өрсөлдсөн монгол жүдоч Г.Отгонцэцэг  Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Г.Отгонцэцэг Оросын жүдоч Ирина Долгава-г давснаар хүрэл медаль хүртсэн байна.

Тэрбээр хагас финалд Японы бөх Фүна Тонакид ялагдсан юм.
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ