Олон орны хоолны соёлыг сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-08-30 13:06:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах “UB Food Festival” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 2-3-нд “Гэрэлт гудамж”-нд болно хэмээн  Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Тав дахь жилдээ болох “UB food festival” нь гадны улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэх юм байна.

 Гэрэлт гудамжинд үйл ажиллагаа явуулж буй хоолны газрууд олон төрлийн хоолыг шинээр бэлтгэн хоолны цэсээ шинэчлэн дээрх фестивальд оролцох аж. Мөн үеэр олон үндэстний хоолны соёлыг сурталчлах бөгөөд  аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэй бэлтгэн, хямд үнээр иргэдэд үйлчлэх юм байна.

Арга хэмжээний хүрээнд  олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгж, шилдэг оролцогч, шилдэг тогооч шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах аж. Мөн хүрэлцэн ирсэн иргэдийн дунд “Хэн олон хотдог, бургер идэх вэ?” зэрэг  тэмцээн, уралдаан, урлаг, соёлын үзүүлбэрүүдийг зохион байгуулна хэмээн  Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдэгдэв.  

“UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:

2017.09.02

16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа

16:20 – 16:35 Язгуур урлагын тоглолт

16:35 – 17:10 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн

17:10 – 17:25 SaybeatBeatbox Crew үзүүлбэр

17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр

17:40 – 18:10 Хэн хамгийн олон Burger идэх вэ тэмцээн

18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр

18:35 – 19:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн

19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт

20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр

20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/

21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр

22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн

2017.09.03

14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн

18:00 – 18:35 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн

18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр

20:05 – 20:35 Хэн хамгийн олон бургер идэх вэ тэмцээн

20:35 – 21:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн

21:25 – 22:10 Үүнийг хэрхэн хийдэг вэ? Хоол хийх зөвлөгөө болон сургалт

22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр

22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр

22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа

23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/

 
Холбоотой мэдээ