Хьюстоны үер: Химийн үйлдвэр хэзээ мөдгүй дэлбэрч болзошгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХЬЮСТОН. /AP/. “Харви” хар салхи дайран өнгөрсний улмаас ширүүн бороо орж, үер усанд автаад буй АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотоос холгүй орших химийн үйлдвэрт хэзээ мөдгүй гал гарч, дэлбэрэлт болох аюултай байна.
“Аркема” химийн үйлдвэрийн химийн бодисуудыг хадгалдаг хөргүүр үерийн улмаас ажиллахаа больсон бөгөөд гал гарахаас урьдчилан сэргийлэх арга алга байна гэж тус үйлдвэрийн оператор компани мэдэгдэв.
“Харви” хар салхи өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт шилжих шөнө Техасыг дайрч өнгөрснөөс хойш 25 хүн үерт урсан амиа алдаад байна.
Энэ хар салхинаас үүдэлтэй үерийн улмаас нефтийн компаниуд дамжуулах хоолойнуудаа хаасан нь АНУ-ын эрчим хүчний нийлүүлэлтэд мөн сөргөөр нөлөөлж байна.
Хар салхины хүч суларсан ч Техас муж улсын зүүн нутаг, Луизиана муж улсын баруун нутгуудад энэ долоо хоногийг дуустал ширүүн бороо зүсрэн орох төлөвтэй байна гэж АНУ-ын Цаг уурын газар мэдээллээ.

Хар салхи дайрахын өмнөхөн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Аркема” химийн үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоосон аж.
Гэвч тус үйлдвэр орчимд хар салхинаас хойш 1000 мм бороо орсноор үйлдвэр цахилгаан эрчим хүчгүй болж, нөөц тэжээлийн генераторууд үерт автсан гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэв.
Тус үйлдвэр нь органик хэт ислүүд үйлдвэрлэдэг бөгөөд энэ химийн бодисуудыг сэрүүн газарт хадгалах ёстой байдаг учир өндөр температурт байлгавал дэлбэрэх аюултай гэнэ.
“Үйлдвэр орчимд усны түвшин өндөр, цахилгаан эрчим хүчгүй байгаагийн улмаас бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах аргагүй байна. Хэзээ мөдгүй гал гарч болзошгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрээс 2.4 км радиус доторх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Үйлдвэрт одоо нэг ч ажилтан байхгүй” гэж оператор компанийн захирал Ричард Пауэр ярилаа.

“Харви” хар салхинаас хойш Техас муж улсын зарим хэсэгт 1270 гаруй мм бороо ороод байгаа аж.
Хүмүүсийг аврах ажиллагааг 24 цагийн турш өрнүүлж байна. Аврагчид үерээс хэдэн мянган хүнийг аварсан бөгөөд одоо 32 мянга гаруй хүн хоргодох байранд толгой хоргодож байна.
Хүн амынхаа тоогоор АНУ-д дөрөвдүгээрт ордог Хьсютон хот үерт хамгийн их өртөөд байгаа бөгөөд тус хотын ихэнх хэсэг усанд автжээ.
Энэ хот нь мөн АНУ-ын эрчим хүчний гол төвүүдийн нэг билээ. Хар салхи, үерийн улмаас тус хотын нефть боловсруулах зарим үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож, шатахууны үнэ хоёр дахин өсөөд байгаа аж.

Техас даяар Үндэсний гвардын 25 мянга орчим алба хаагч аврах ажиллагаа өрнүүлж байна.
“Харви” нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Техасыг дайран өнгөрсөн хамгийн хүчтэй хар салхи юм.
Өчигдөр Техасын захирагч Грег Эбботт мэдэгдэл хийхдээ “Манай муж улсад сэргээн босгох ажил өрнүүлэхэд 125 тэрбум доллар одоогоор шаардлагатай байна” гээд “Хамгийн хүнд үеийг даван туулаагүй байна. Бороо ойрын өдрүүдэд зогсох төлөвгүй байна” гэж анхааруулжээ.
Одоо “Харви” хар салхи тус улсын Луизиана болон Кентакки муж улсуудыг чиглэн явж байгаа учир энэ хоёр муж улсад ч үер усны аюул нүүрлэх эрсдэлтэй байна гэж цаг уурчид сэрэмжлүүллээ.

Г.Доржханд