Дархан-Уул аймаг ургацынхаа 87.6 хувийг хураажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 13:50:55

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ зун нийт нутгаар гангийн нөхцөл байдал үүссэн нь таримал ургамлын ургалтанд муугаар нөлөөлсөн ч 14.4 мянган га-д үр тариа тариалснаас 3841.5 га ургац алдаж 10349.1 га-аас 7552.9 тонн буюу га-аас 7.3 цн улаан буудай, төмс 2100 тонн, хүнсний ногоо 5618.1 тонн, 672.6 тонн тосны ургамал хураан авахаар тооцоолсон.

Ургац хураалтын мэдээгээр буудайн нийт тариалсан талбайн 2659.9 га буюу 18.3 хувь ургац алдаж, 13.4 хувь буюу 1937.9 га-г малын тэжээлд шилжүүлж есдүгээр сарын сүүлээр их хэмжээний усархаг бороо, цас орсоны улмаас 3730.4 га-г буюу 25.8 хувийг цасанд даруулан налж хураах боломжгүй болсон. Аймгийн хэмжээнд буудай нийт 6128.5 га-аас 3729 тонн, малын тэжээл 1937,8 тонн, төмс 2931.8 тонн, хүнсний ногоо 4696.3 тонн, рапс 609.6 тонн ургац хураан авчээ. Үр тарианы нийт хураах талбайн 59.2 хувь, тосны ургамал 63.6 хувийг хурааж, төмс, хүнсний ногооны хувьд бүрэн хурааж дууссан. Хураан авсан ургац нь аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 40.4 хувь, төмсөөр 59.6 хувь, хүнсний ногоогоор 64.7 хувиар хангах боломжийг бүрдүүлжээ.
Өнгөрсөн оны гүйцэтгэлтэй харьцуулахад буудай 11.4 мянган тонноор, төмс 4.1 мянган тонноор, хүнсний ногоо 10.8 мянган тонноор, тосны ургамал 3.5 мянган тонноор буурч, малын тэжээл 956 тонноор өссөн дүн гарчээ. Уринш боловсруулалтыг 12500 га хийхээр төлөвлөсөн ч 10957.1 га-д буюу 87.6 хувийн гүйцэтгэлтэй байна гэж аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ерөнхий агроном н.Нэмэхбат сэтгүүлчдэд мэдээллээ.

     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ