Их зохиолч Ц.Дамдинсүрэнд хүндэтгэл үзүүлэх өдрийг уламжлал болгон тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-09-05 14:36:14
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод нутгаас төрөн гарсан 20 дугаар зууны манлай соён гэгээрүүлэгч, төрийн гурван удаагийн шагналт, академич, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнд хүндэтгэл үзүүлэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд тэмдэглэж байхаар тогтов. 

Энэ өдөр Дорнод аймгийн ЕБС-ийн сурагчид их зохиолчийн намтар, уран бүтээлтэй танилцаж хэвших юм. Монгол хэл соёлоороо бахархах үзлийг ирээдүй хойч үед төлөвшүүлэх зорилгоор дээрх захирамжийг гаргасан гэж тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ярьсан. Энэ жилийн хувьд их зохиолчид хүндэтгэл үзүүлэх өдөрт Хэрлэн сумын ЕБС-иудын 6 дугаар ангийн 800 гаруй сурагч оролцсон байна.  
Д.Дэлгэрмаа
 
Холбоотой мэдээ