Дорнодын залуучууд нэгдсэн сайттай болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодын залуучууд www.dornodzaluus.mn нэгдсэн сайттай болов. Тус аймгийн Засаг дарга энэ оны 4-р сараас “Залуучуудаа сонсох өдөр”-ийг санаачлан эхлүүлснээр тэдний тавьсан хүсэлтийн дагуу дээрх сайтыг байгуулсан байна.
Залуучууд гар утсандаа “Дорнод залуус” аппликэйшнийг татаж суулгаснаар өөрт хэрэгтэй, үнэн зөв, цаг үеийн мэдээллийг хугацаа алдалгүй авах боломж бүрдэх гэнэ. Дээрх сайтад төрийн болон төрийн бус байгууллага, залуусын сонирхлын нэгдэл, клуб, залуусын хөгжил, оролцооны талаарх цогц мэдээллийг ч байрлуулах юм.

Д.Дэлгэрмаа