Хятадын "Энхтайван хөгжлийн сан" Чингэлтэй дүүрэгт эмнэлэг байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДХятадын Энхтайван хөгжлийн сангийн тусламжаар Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн оношлогооны төв байгуулсан бөгөөд энэ сарын 5 ны өдөр ашиглалтад орсныг Синьхуа агентлаг мэдээлжээ.
Энэ оны 4 дүгээр сарын 27-нд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Хятадын Энхтайван хөгжлийн сан, “Хангарьд UB” клуб хооронд байгуулсан гурвалсан гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд “Хүүхдийн оношлогооны төв” барих шав тавьжээ. Хагас жилийн дараа тус оношлогооны төвийг байгуулан ийнхүү ашиглалтанд хүлээлгэн өгч байна.
Хятадын Энхтайван хөгжлийн сангийн тусламжаар байгуулагдаж буй энэхүү оношлогооны төв ашиглалтад орсноор 150 мянга орчим оршин суугчтай, Улаанбаатрын баруун хэсэг алслагдсан дүүрэгт орших гэр хорооллын алслагдсан дүүргийн хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээгдэж байна. Хоёр давхар хүүхдийн оношлогооны төв 250 мянган ам.долларын үнэ бүхий хүүхдэд зориулагдсан рентген аппарат, 4D эхо зэрэг хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд суурилуулсан ба шүд, чих хамар хоолой,вакцинжуулалтын тасгуудаас бүрдэж орчин цагийн амбулаторийн шаардлагыг бүрэн хангаж байгаа аж.
УИХ-ын дарга М.Энхболд хэлэхдээ хүүхдийн эмнэлэг, байгуулагдснаар тус хорооны иргэд чанартай эрүүл мэндийн тусламж авах боломжтой болж байна, энэ нь Монгол Хятадын найрамдалт хамтын ажиллагааны бэлгэдэл хэмээсэн юм.
Хятадын Энхтайван хөгжлийн сангийн Нарийн бичгийн дарга Ю Шяо Шуан "Энэ нь эргээд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэжээ.
Бээжин хот.Д.Энхчимэг