Сүхбаатар аймгийн 56,4 мянган мал өөр аймгийн нутагт өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн мал сүргийн тоо жилээс жилд өсөж, өнгөрсөн жилийн тооллогоор анх удаа гурван саяд хүрсэн. Энэ өвөл тус аймгийн хэмжээнд 13 сумын 66 багийн 7300 орчим малчин өрхийн 3,3 сая мал өвөлжинө. Үүнээс 63 өрхийн 56,4 мянган мал өөр аймгийн нутагт буюу Дорнод аймгийн аймгийн Матад, Хэнтий аймгийн Баянхутаг, Баян-Овоо сумдын нутагт өвөлжих аж.
Өөрийн аймагт өвөлжих нийт малын 6000 орчим малчин өрхийн 2,6 сая мал өөрийн сум орон нутагт, 900 гаруй өрхийн 423,9 мал өөрийн аймгийн өөр сум буюу Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Баяндэлгэр сумдын нутагт , 332 өрхийн 165,7 хилийн хориотой зурваст өвөлжинө.
Харин Улаанбаатар хот, Сэлэнгэ, Увс, Ховд, хэнтий, Говь-Алтай, Төв, Дорнод, Булган, Хөьсгөл зэрэг есөн аймгаас 38 өрхийн 29,1 мянган мал тус аймгийн нутагт өвөлжихөөр отроор ирээд байгаа юм байна.

Т. Одончимэг