Сумдын авто замыг 9.9 сая төгрөг зарцуулан тэмдэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-09-06 11:24:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тогтоолоор энэ оноос эхлэн “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/ орон нутгийн чанартай авто замыг хариуцах болсон. Үүнтэй холбоотойгоор тус газраас хөдөө сумдын авто замд тэмдэг тэмдэглээ тавих ажлыг эхлүүлжээ. Уг ажилд 9,9 сая төгрөг зарцуулсан байна.

Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын хувьд анх удаа тус ажлын тендерт оролцон гүйцэтгэгчээр шалгарсан юм байна. Улмаар 9,9 сая төгрөгөөр нийт 85 ширхэг тэмдэглэгээг Улаанбаатар хотноо захиалгаар хийлгүүлж, есөн сумын замд байрлуулж байгаа юм байна.

Баруун-Урт, Уулбаян, Мөнххаан, Түвшинширээ, Дарьганга, Наран, Халзан, Онгон, Баяндэлгэр гэсэн есөн сумын авто замд шинээр тэмдэглэгээ байрлуулах бөгөөд энэхүү замын тэмдэглэгээний ажлыг өмнө нь сумд өөрсдөө гар аргаар хийж, шаардлагатай газруудад л байрлуулдаг байжээ.
Т. Одончимэг
 
Холбоотой мэдээ