Чуулганы хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар Шилэн дансны хуулийн хэрэгжилттэй холбоотой Ерөнхий сайдын мэдээлэл болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдээс ямар нэг санал гараагүй бөгөөд хуралдааныг даргалагч ирэх оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн зарим хэсгийг Засгийн газар эргүүлэн татаж байгааг мэдэгдэв. Одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.
Б.Туул