Төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Увс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс хамтран 2015 оны 1-р сараас эхлэн аймгийн төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд төслийн зорилтот 4 талын чадавхийг бэхжүүлэх зорилгоор 70 гаруй төрлийн цуврал сургалтуудыг төслийн зөвлөх байгууллагуудаар дамжуулан хүргэж, сургалтууд нь давхардсан тоогоор 4 талын 2000 гаруй төлөөллүүдэд хүрчээ. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор дараах сургалтуудыг зохион байгуулаад байна. Үүнд, Цагийн менежмент, манлайлал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Чанарын удирдлагын тогтолцоо, шаардлага, чанарын баримт бичиг, Захиргааны хуулийн зохицуулалт, Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын хөгжлийн бодлого, стратегийн удирдлага, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, МУИС-ийн эрдэмтдийн багийн цогц сургалт, Харилцааны сэтгэл зүй, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг сэдвээр сургалт явуулжээ. Сургалтуудаас гадна төслийн хүрээнд төрийн үйлчилгээг сайжруулах ISO 9001 стандартыг нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдэд зөвлөх үйлчилгээ, төрийн захиргааны бага хурал, форумууд болон гадаад, дотоодод туршлага судлах сургалт аяллуудад төлөөллүүдийг хамруулсан байна.

Б.Батхүү