Хөгжлийн хэтийн хөтөлбөрөө батлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 16:36:27

Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг 2015-2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг нь хэлэлцэж баталжээ.

Аймгийн бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэд тодорхой үүрэг гүйцэтгэж оролцох тодорхой мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэж байдаг МСҮТ нь  энэ  хичээлийн жилд 15 мэргэжлээр 473 хүүхэд элсүүлэн сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлийн хөтөлбөрөө батлуулсанаар сургууль дээр баримтлах бодлогын баримт бичигтэй болохоос гадна сургалтын үйл ажиллагаагаа өргөтгөх, хөрөнгө оруулалтыг татах -№зэрэг олон талын ач холбогдолтой гэж тус сургуулийн удирдлага үзэж байна. 

Г.Сүхээ

 

Холбоотой мэдээ