Ирэх долоо хоногоос “Хүүхэд харах” үйлчилгээний 14 төв нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-09-08 16:00:28
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймагт хоёр настай гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ жил 300 гаруй хүүхэд гэртээ хүмүүжиж байна.
Энэ хичээлийн жилд улсын 24 цэцэрлэгт 1800 хүүхэд орохоор бүртгүүлснээс 70  хувь нь хамрагджээ. Гэхдээ бүртгүүлсэн  гэх  300 хүүхдийн зарим нь шилжсэн, хөдөө эмээ, өвөө рүүгээ явсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаа ажээ. Энэ талаар БСУГ-ын  СӨБ хариуцсан мэргэжилтэн Л.Тайвантуул хэлэхдээ, “Энэ сарын 20-ны өдрөөс хойш Орхон аймгийн хэмжээнд СӨБ-д хамрагдсан хүүхдүүдийн статистик судалгаа гарна.   Цэцэрлэггүй үлдсэн 300 гаруй хүүхэд “Хүүхэд харах” болон хувийн цэцэрлэгт явах боломжтой” гэлээ.  Тус аймагт “Хүүхэд харах” үйлчилгээний 14  төв ирэх долоо хоногоос ажиллана.   
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ