Засаг дарга орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-11 19:04:58
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар газар дээр нь танилцаж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд газарт тариалангийн гол бүс нутагт Тариалан, Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумуудад ажилласан бол өнөөдрөөс эхлэн Улаан-Уул, Баянзүрх зэрэг дархадын бүс нутагт ажиллаж байна.

Тус аймаг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс чанартай зохион байгуулах үүднээс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудад сум хариуцуулан ажиллуулах хуваарь, ажлын төлөвлөгөө гарган сум, баг, малчдад хүргэн ажиллаж байна. Мөн оны эхэнд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын хооронд нэмэгдэл тэжээлээр тэжээх нөөц бүрдүүлэхээр тооцож малчид иргэдийн хүчээр 182015 тн байгалийн хадлан, 12133 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэх өвс тэжээлийн даалгаврыг бэлтгэн нөөцлөх зэргээр нэг ангийн бүтээгдэхүүн болгон гэрээ байгуулжээ. Харин Засгийн газрын 186-р тогтоолоор сумын нөөцөд нийт 2400 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэх даалгавар өгсөн байна. Сумдаас авсан урьдчилсан мэдээгээр хуурайшилт, газрын гарцаас хамааран өвс тэжээлийн 54-60 хувийг бэлтгэх боломжтой байгаа ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ