Хатсан шарилжийг хадаж нөөцөлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын Хот тохижуулах үйлчилгээний үйлчилгээний төвөөс “Шарилжгүй Мөрөн” аяныг зарлаж 14 баг болон албан байгууллагуудтай хамтран хогийн ургамлыг хадаж, өвөлжилт хүндэрсэн үед малчдад хадсан шарилжийг өгч болохоор тусгай зориулалтын дагуу бэлтгэн нөөцөлж байна.
Иргэдийн хэлж заншсанаар зэрлэг буюу шарилжийг Хот тохижуулах төвийн хамт олон үрийг нь унахаас нь өмнө хадаж, тусгай автомашинаар зөөвөрлөж байна. Үрийг нь унахаас нь өмнө хадаж чадвал дараа жил дахин шарилж ургадаггүй гэнэ. Сүүлийн үед ургамлын харшлаар өвчилж буй иргэдийн 80 гаруй хувь нь шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоосноос үүсдэг гэсэн судалгаа байдаг аж. Энэхүү аян орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах, өвлийн үед малчдад туслах, харшилаас сэргийлэх эрүүл мэндэд ач холбогдолтой учраас Мөрөнчүүдийг аянд нэгдэхийг Хот тохижуулах үйлчилгээний төвөөс уриалж байлаа.

Б.Гантуяа