Олимпийн бамбарыг Булган аймгийн Тэшигийн хилчдэд хүлээлгэн өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:49:57

Хөвсгөл аймагт олимпийн бамбар 20 хоног аялж Хилийн цэргийн 0257-р ангийн хамт олон бамбарыг Булган аймгийн Тэшигийн хилийн отрядад хүлээлгэн өгөөд байна.

Монгол Улсын наран мандах зүг Халх голын хилийн отрядаас аялалаа эхэлсэн бамбар 17 хилийн отрядаар аялан Хөвсгөлийн хилчдээс Булганы Тэшигийн хилчдэд шилжлээ. Хоймор нутагт  олимпийн бамбар аялах үеэр аймгийн Биеийн тамир спортын газар, Хилийн цэргийн 0257-р анги, Сидней олимпийн зөвлөлтэй хамтарч 1000 төрийн албан хаагчийн гүйлт зэрэг спортын уралдаан тэмцээн зохион байгуулж, олимпизмыг сурталчлахад анхааран олимпийн бамбарыг хилийн застав, хилийн багана, Хөвсгөл далай зэрэг газруудаар аялуулсан ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ