Говийн тогооч нар далайн бүтээгдэхүүнээр хоол хийж уралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-07 19:52:45

Говийн бүсийн аймгуудын тогооч нарын ур чадварыг сорьж, бүсийн аварга тогооч шалгаруулах уралдааныг  ХХААЯ, Хоол урлахуйн нийгэмлэг хамтран Дундговь аймгийн төвд зохион байгуулна.

Уралдаанд ур чадвараа сорих тогооч нар малын мах,  дайвар бүтээгдэхүүн, загас, далайн бүтээгдэхүүнээр мөн гахай, тахианы махаар хоол хийх бөгөөд нэг тогооч гурав хүртэлх төрөлд оролцох боломжтой ажээ.

Уралдааны эхний гурван байрт шалгарсан тогооч Монгол Улсын мастер тогоочийн болзол хангасан тохиолдолд энэ оны мастер тогоочийн шалгаруулалтад оролцох эрх авах юм байна.

Энэхүү уралдааныг зорилгыг хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчлах, нийтийн хоолны салбарын мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, орчин үеийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сайн арга туршлага солилцох, эрүүл орчин дахь эрүүл хоол хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахад чиглүүлж байгаа ажээ.

Уралдааныг энэ сарын 10- ны өдөр Дундговь аймгийн ЗДТГ- ын ресторанд зохион байгуулах юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ