Үндсэн хуульд нэмэлт өөрлөлт оруулснаар бусад дагалдах хуульд ч томоохон өөрчлөлт, заалт зайлшгүй хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар бусад дагалдах хуульд ч томоохон өөрчлөлтүүд, нэмэлт заалтууд зайлшгүй хэрэгтэй гэдгийг хууль тогтоогч УИХ-ын гишүүд болон хууль, шүүхийн ажилтнууд өнөөдөр болсон “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” хэлэлцүүлгийн үеэр онцлов. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүд, шүүхийн захиргааны ажилтнуудаас гадна эрдэмтэн судлаачид оролцов.
ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор т.Мэндсайхан хэлэлцүүлгийг нээсэн юм.
УИХ-ын тамгын газрын ахлах зөвлөх, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”, Хууль зүйн ухааны доктор дэд профессор О.Мөнхсайхан “Шүүх эрх мэдлийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон улсын туршлага" сэдвээр тус тус илтгэл тавив.Тэдний илтгэлийг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжин Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар бусад дагалдах хуульд ч томоохон өөрчлөлтүүд, нэмэлт заалтууд зайлшгүй хэрэгтэй гэдэгт санал нэгдэв.

Ж.Батсайхан