Лондоны метронд дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-09-15 17:00:36
ЛОНДОН./Би-Би-Cи/. Их Британийн нийслэл Лондон хотын метронд дэлбэрэлт болсон тухай тус улсын "Би-Би-Си" телевиз мэдээллээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 08:00 цагийн үед "Парсонс Грийн" метроны буудалд болсон байна.

Метронд сэжиг бүхий биет дэлбэрсний улмаас  22 хүн түлэгдэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Холбогдох албаны хүмүүс энэ хэргийг "террорист халдлага" гэж үзэж, мөрдөн шалгаж байна. 

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "Твиттер" хуудсаараа дамжуулан түлэгдэж бэртсэн хүмүүст түргэн эдгэрэхийг хүсэхийн сацуу засгийн газрын яаралтай хуралдаан зарласнаа мэдэгджээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ