Хүчтэй шуурганаар дээвэргүй болсон цэцэрлэгийг дээвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-15 20:06:23
Дундговь /МОНЦАМЭ/. Хүчтэй салхи шуурганы улмаас Цагаандэлгэр сумын цэцэрлэгийн дээвэр хийсч унаад жил тойрон болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгийг дээвэрлэх ажил эхэлсэн байна. Үүнд улсын төсвөөс 80 сая төгрөг зарцуулж байна.

Дээвэр нь унасан барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, сумын ЗДТГ- ын албан хаагчдын орон сууцыг суллан, цэцэрлэгийг нүүлгэж оруулснаар өнгөрсөн хичээлийн жилийг дуусгасан гэж сумын Засаг дарга Д. Буджав хэллээ. Энэ онд улсын төсөвт цэцэрлэгийн дээврийн санхүүжилт тусгагдсан. Гэхдээ  санхүүжилт хүлээгдсээр хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө цэцэрлэг дээвэртэй болж хараахан амжаагүй байна. Тиймээс хүүхдүүдээ хүлээж аваагүй байгаа гэлээ.

Цэцэрлэгийг дээвэрлэх ажлыг Дундговь аймгийн “Үлэмж инвест” ХХК гүйцэтгэж байна. Энэ сарын сүүлчээр ашиглалтад хүлээлгэн өгөх тул ирэх сарын нэгэн гэхэд цэцэрлэг үүдээ нээж, хүүхдүүдээ хүлээн авах ажээ.
 Т. Отгонтуяа
 
 
Холбоотой мэдээ