Арваннэгдүгээр сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-09 09:32:38

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

10.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театр түүхт 85 жилийнхээ үзвэрийн жилийн нээлтээ У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог бүтээлээрээр эхлэх болсон талаар өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11.00 цагт ДБЭТ-т Монголын ерөнхий боловсролын сургуулийн 25000 багшид зөөврийн компьютер, ерөнхий боловсролын сургууль бүрт зөөврийн лаборатори олгох ёслол болно.

12.00 цагт Спортын төв ордонд Сагсан бөмбөгийн нэрт тамирчин Д.Даваахүүгийн нэрэмжит УАШТ-ны нээлт болно.

12.00 цагт Спортын төв ордны хурлын зааланд Монголын жүдо бөхийн холбоо, Talk talk English төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт “Z 24” олон улсын нислэгийн тийз захиалгын Монголын анхны онлайн ОТА системийн нэг жилийн ойн хүрээнд монгол залуус эх орондоо өөрсдийн оюун ухаанаар IT технологид тулгуурлан хамтдаа баялаг бүтээх боломж бий болгох, компанийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр сая төгрөгт хүргэх зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог аж ахуйн нэгж, байгууллагуудад бий болгох стандартыг хэрэгжүүлэх заавар MNS OHSAS 18002 үндэсний стандарт батлуулсантай холбогдуулж мэдээлэл хийнэ.

12.30 цагт ”Хот хөгжүүлэлтийн шийдэл” ТББ, “JCI Монгол” байгууллагаас “Монгол хүний хамгийн муухайн араншин” үндэсний хэмжээний судалгааны дүнг танилцуулна

13.00 цагт Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга П.Мөнхтайван, сумын иргэдийн өмгөөлөгч Н.Батбаяр, “Халх гол-миний нутаг” ТББ хамтран “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ