Эрдэнэбулган сум нэг өрх нэг бухал уриалгыг гарган ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэдэд сумын нөөцийг бүрдүүлэх зорилгоор нэг өрх нэг бухал хандивлах уриалгыг сумын Засаг дарга П.Ариунбат гаргаж иргэд идэвхтэй оролцож байгаа гэнэ.
Эрдэнэбулган сум нь 453 малчин өрхийн 78995 толгой мал өвөлжихөөр бэлтгэлээ хангаж байна. Тус сум малчид иргэдийн хүчээр 3450 тн байгалийн хадлан буюу өвс бэлтгэсэн нь даалгавар 90 хувьтай, сумын нөөцийг бэлтгэхэд төрийн байгууллагад даалгавар өгч 20 тн өвс бэлтгэсэн байна. Мөн ногоон тэжээлд шилжсэн 1175 га талбайгаас Рашаант сум 100 га, Мөрөн сум 10 га, Их-Уул сумын иргэд 60 га, Мөрөн сумын иргэд 100 га гэрээ хийж ногоон тэжээлд шилжүүлсэн байна. Үлдэгдэл 905 га талбайн ногоон тэжээлийг зах зээлийн үнээр буюу 1га – 350000 төг, 1 боодлыг 6500 төгрөгөөр худалдах ажээ.

Б.Гантуяа