Украины 6 батальоныг АНУ бэлтгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-09 09:50:45

КИЕВ. /Sputnik/. Сургуулилтын дараагийн шат болгож, Украины Зэвсэгт хүчний зургаан батальоныг 11 дүгээр сарын 23-аас АНУ бэлтгэж эхэлнэ.

“Хамтарсан сургуулийн дараагийн шатанд Украины Зэвсэгт хүчний 6 батальоныг АНУ бэлтгэнэ” гэж тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч Андрей Лысенко мэдэгдлээ.

Украины баруун нутагт саяхан дууссан АНУ-Украины "Эрэлхэг хамгаалагч-2015" хамтарсан цэргийн сургуулийн хүрээнд уг 6 батальоныг бэлтгэнэ хэмээн Лысенко нэмж хэлэв.

"Эрэлхэг хамгаалагч–2015" сургуулилтын дараа тус улсын Львов бүс нутагт механикжсан 5 батальон, тусгай хүчний 1 батальоныг бэлтгэх тухай Украины Үндэсний хамгаалалтын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Хамтарсан цэргийн сургуулилтын хүрээнд АНУ, Их Британи, Польш зэрэг Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнууд Киевийн цэргийн хүчнийг бэлтгэж буй юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ