Манжуур, Алтан-Эмээл чиглэлийн автобусны үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгаас Манжуур, Алтан-Эмээл хүртэлх автобусны үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоов. Энэ нь ӨМӨЗО-ы Хөлөнбуйр аймгийн Баруун барга хошууны Алтан-Эмээлээс Архашаатын боомт хүртэл зам тавих ажилтай холбоотой юм.
Монгол Улсын авто тээврийн төлөөлөгчид болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зам харилцаа тээврийн танхимын төлөөлөгчид 31 дэх удаагийн ээлжит уулзалтаа хийж тохиролцсоноор ийн шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд тасалбар бичилт, тогтмол бус тээвэрлэлтийн Б төрлийн зөвшөөрлийн бичиг олголтыг зогсоож, тээвэрлэгч ААНБ-уудад хяналт тавин ажиллаж байгаа гэдгээ тус аймгийн Авто тээврийн төвөөс мэдээллээ.

Д.Дэлгэрмаа