Хяналт, шалгалт 10 сар хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-18 17:20:12
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг ирэх сарын 1 хүртэл  хоёр чиглэлд зохион байгуулж байна.
Мөрөн сумын Хилэнтийн гүүрээр зорчиж буй иргэдээс ихэвчлэн хууль бусаар агнасан тарваганы мах авч явах зөрчил гарч байгаа ажээ.
Харин  Улаанбаатар хотруу зорчих чиглэлд эрхийн бичиггүй загас, самар жимс авч явж байгаа тохиолдол байна гэдгийг хэлж байлаа. Мөрөн суманд нэг килограмм аньснаас 500 төгрөг, нэрснээс 300 төгрөгний хураамж авч байгаа ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ