Хөвсгөлд гэмт хэрэг буурсан ч гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-18 19:04:44
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд  оны эхний  8 сарын байдлаар нийт 493 гэмт хэрэг, 351 гэмт хэрэгт холбогдогсод бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гэмт хэрэг 18 тохиолдол буюу 3,6 хувь, гэмт хэрэгт холбогдогсод 73 буюу 14,3 хувиар тус тус буурсан байна.
Харин гэмт хэргийн улмаас нас баралт 35 тохиолдол  гарсан нь өмнөх оны мөн үеэс  11 тохиолдол буюу 29,4 хувь өссөн, гэмтсэн хүний 203 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс  20 тохиолдол буюу 9,8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа гэнэ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тохиолдол 111, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 28, насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн гэмт хэрэг 15 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 23 буюу 20,7 хувь буурсан ажээ.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ