"Powerlifting"-ийн дэлхийн аваргын тэмцээнээс 3 алт хүртэв

Орон нутагт | Дорноговь
montsame_user@montsame.mn
2015-09-07 11:19:34

Энэ сарын дундуур ОХУ-ын Курск хотод 28 орны 1000 гаруй тамирчин powerlifting-ийн дэлхийн цомын аваргын төлөө хүч үзэв.

Тус тэмцээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат спортын дэд мастер, аймгийн начин Л.Ариунжаргал хүчний гурван төрөл болох 100 кг-ийн төрлийн M1 ангилалд оролцож тэргүүн байрт  шалгарч алтан медаль хүртжээ. Мөн спортын дэд мастер  Б.Өнөрбат таталтын төрөлд 230 кг-ыг татаж  түрүүлэн дэлхийн аварга боллоо. Харин залуу тамирчин Д.Алтанхуяг шахалтын төрөлд 130 кг-ыг шахаж мөн дэлхийн аваргын алтан медалыг хүртсэн аж.  Тамирчдын гаргасан энэхүү амжилтыг үнэлж Замын-Үүд сумын Засаг дарга хүндэт жуух бичиг, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд