Улсын онцгой комиссын ажлын хэсэг шүлхийтэй аймгуудад ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-09-19 13:02:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улсын онцгой комиссын хоёр ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа сумдад өчигдрөөс/2017.09.18/ эхлэн ажиллаж байна. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Төв, Хэнтий, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгуудад сумдад ажиллахаар явжээ. Өнөөдрийн байдлаар манай улсын 7 аймаг 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Мөн малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас малын туувар болон тээвэрлэлтийг хориглосон бөгөөд заавал үзлэг шинжилгээнд хамруулан нэвтрүүлж байна. Үзлэг шинжилгээ, ариутгалд хамрагдалгүй тухайн бүс нутгаас гарсан малчинд нөхөн олговор олгохгүй байх юм. Түүнчлэн ОХУ-аас “Мал эрүүлжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй хоёр дахь ээлжийн вакцин энэ сарын 28-нд ирнэ.


Ж.Батсайхан

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ